Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөс ...
Өнгөрсөн долоо хоногийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр сургууль, цэцэрлэгийн ойр орчмын гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлэх, нэмж гэрэлтүүлэг хийх, камержуулалтын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг холбогдох байгууллагуудад нь үүрэг болгосон.
Аймгийн БШУГ-аас камержуулалтыг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан засварлаж хэвийн ажиллагаанд оруулж байна. Мөн камержуулалтын материалын 1,6 тэрбум төгрөгийн зардлын саналыг нэгжүүдээс авсан. 2024 оны орон нутгийн төсөвт тусгуулахаар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст хүргүүлсэн. Сургууль, цэцэрлэг орчмын зам талбайн гэрэлтүүлгийг сайжруулах чиглэлээр үүрэг даалгавар өгсний дагуу ерөнхий боловсролын 4 сургууль, 12 цэцэрлэг 23 гэрэлтүүлэг нэмж байршуулсан гэх мэдээллийг ирүүлжээ.
Камержуулалтын тухайд ерөнхий боловсролын 24 сургуулийн гадна, дотор орчинд 508 хяналтын камер ажиллаж буй. Үүний 86 нь гадна орчинд, 422 нь дотор анги танхимд байна.