"Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал" төслийн гурван талт уулзалт болов

    "Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал" төслийг хэрэгжүүлэгч, захиалагч, төслийн зөвлөх буюу ТЭЗҮ боловсруулагчид төсөл хэрэгжилтийн талаар санал солилцох гурван талт  уулзалт Орхон аймагт боллоо.  

    Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, ЕСБХБ-ны Монгол улс дахь дэд бүтцийн төслүүд хариуцсан менежер Виталий Кузнецов, Төслийн захирал, ахлах зөвлөх Лайф Айверсон болон бусад албаны хүмүүс оролцов. 
   Талууд уулзалтаар хүлээгдэж буй ажлуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, ирэх онд багтаан төслийн ажлуудыг эхлүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. 
   Монгол Улсын Засгийн газар, Европын холбоо, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран Орхон аймагт хэрэгжүүлж байгаа тус төслийн хүрээнд Усан хангамжийг сайжруулах, “Үерийн эрсдэлийн менежмент буюу үерийн далан байгуулах” төслүүд хэрэгжих юм.    Өнөөдрийн байдлаар үерийн далангийн зураг боловсруулалтын ажил хийгдэж, гэр хорооллын худгийг ухаалаг тоолууржуулах, төвийн  шугамд холбох ажлын тендер шалгаруулалт зарлагдахаар бэлтгэл ажил явж байна.