2022 ОНД “АВТО БУУДАЛ” БАЙГУУЛНА

   Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын хөрөнгө оруулалт, Монгол улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний орон нутаг дахь зорилтуудыг хэрэгжүүлэхээр 2022 оны жилийн төлөвлөгөөнд  тусгагдсан томоохон ажлуудыг Засаг дарга С.Батжаргал танилцууллаа.

Үүнд:

-   “Цахим Эрдэнэт-1” хөтөлбөр боловсруулан 2022 онд Цахим төрийн үйлчилгээний төв байгуулах, Төрийн үйлчилгээний 30 хүртэлх хувийг цахимжуулж  “Ухаалаг хот” болон хөгжих зорилт тавьжээ.

-   “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон-Эрдэнэт” хөтөлбөр хэрэгжүүлэн суурьшлын болон суурьшлын бус 50-аад га газрыг ойжуулан, таримал ойн төгөл байгуулж, 20 сая мод, бут тарина.

-   Авто тээврийн шинэ бодлого боловсруулж зорчигч тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн карт нэвтрүүлэх, “Авто буудал” байгуулна.

-     Гэр хорооллын айл өрхүүдийг найдвартай эрчим хүчээр хангах 35/6кВ-ын Өмнөд дэд станцыг өргөтгөнө.

-     Гэр хорооллыг орон сууцжуулах, гэрэлтүүлгийг сайжруулах, засварлах ажил хийгдэнэ.

-    Эко ариун цэврийн байгууламж, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах зэрэг цогц байдлаар шийдэхээр “Жишиг ногоон гэр хороолол” төсөл хэрэгжүүлнэ.

-   Өрхийн болон бичил үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, “Эрдэнэт-Үйлдвэрлэл” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, тоног төхөөрөмжөөр хангана.

-      “Ковид-19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр Гамшиг , нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн хариу арга хэмжээ, чадавхийг бэхжүүлэх, зорилтот бүлгийн хүн амд чиглэсэн угтан сэргийлэлтийн арга хэмжээг өргөжүүлэх зэрэг томоохон ажлуудыг төлөвлөжээ.

Мэдээллийн төв