ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЯВУУЛЫН ЦЭГҮҮД АЖИЛЛАЖ БАЙНА

   Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дархлаажуулалтын байнгын болон явуулын цэг өдөр бүр ажиллаж байна. Түүнчлэн БОЭТ, Эрдэнэт сувилал, Медипас эмнэлэгүүдэд нэмэлт цэг ажиллаж байгаа ажээ. Мөн 7 хоногоор хуваарь гарган явуулын цэгээр дархлаажуулалт хийгдэж байгаа гэдгийг Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ мэдээллээ. 

  Сүүлийн 24 цагт вакцинжуулалтын 1-р тунд 3 иргэн, 2-р тунд 13 иргэн, 3-р тунд 494 иргэн хамрагджээ. Аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэмэлт тун буюу 3-р тунд нийт 23256 иргэн буюу зорилтот бүлгийн хүн амын 39.4%, нийт хүн амын 23% хамрагдаад байна. 

   Энэ 7 хоногт явуулын цэгээр дамжуулан зочид буудал, баар, ресторан, үсчин гоо сайхан, банк санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэд болон малчдад дархлаажуулалт хийнэ гэв. 

Мэдээллийн төв