Орхон аймгийн орон нутгийн сонгуульд 26 тойргоос 41 төлөөлөгчийг сонгоно
Аймгийн ИТХ-ын Ээлжит 19 дүгээр хуралдаанаар “Орон нутгийн сонгуулийн тойрог, мандатын тоо, нутаг дэвсгэрийн төвийг тогтоолоо. Монгол улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд 90,001-ээс дээш хүн амтай аймаг 41 төлөөлөгчтэй байхаар заасан. Тухайн шатны Хурал орон нутгийн ээлжит сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан Хурлын төлөөлөгчийн тоонд үндэслэн сонгуулийн тойрог, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоолоо.
Тойрогт ногдох мандатын тоог тухайн тойргийн сонгуулийн насны иргэдийн тоотой нийт мандатын тоо болон аймгийн сонгуулийн насны иргэдийн тоог харьцуулан нэгээс хоёр мандаттай байхаар тогтоолоо.