Донбасст дахин хэвлэлийнхэнд халдаж, хүний амь хохирлоо
Украины сөргөлдөөний бүс Донбасст хэвлэлийнхний сууж явсан автобус руу укрианы зэвсэгт хүчнийхэн гал нээсэн хэрэг гарчээ. Энэ үеэр ажил үүргээ гүйцэтгэж явсан “Орт 1” телевизийн зураглаач суманд өртөн амь насаа алдсан байна. ОХУ-ын Мөрдөн шалгах хорооноос мэдээлснээр Украины дэд хурандаа Николай Маломен гэгч нь хэвлэл мэдээллийнхний сууж явсан автобус руу санаатайгаар гал нээх тушаал өгснийг тогтоожээ.
Зураглаач Анатолий Кляныг хөнөөсөн хэргийн мөрдлөг үргэлжилж байгаа аж. Сэтгүүлчдийн сууж явсан автобусны талаар цааш нь мэдээлэл өгсөн мэдээлэгчийг ч тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Автобусанд мөн укрианы хэвлэл мэдээллийн ажилтнууд явсан гэх албан бус мэдээлэл байгаа бөгөөд тухайн тээврийн хэрэгсэлд болон зорчигчдод ямар нэг зэвсэг байгаагүйг мөрдөн шалгагч нар албан ёсоор мэдэгдлээ.
С.СҮЛД