"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ХАБЭА-н хэлтсийн 50 жилийн ой болж байна
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ Монгол улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур, аж үйлдвэрийн салбарын манлайлал болон хөгжихөд олон мянган уурхайчин, инженер техникийн ажилтан, мэргэжилтний нөр их хөдөлмөр шингэсэн. Тэдгээр хөдөлмөрчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчныг бүрдүүлэх эрхэм үүргийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс хагас зууны турш нэр төртэй хэрэгжүүлж иржээ.
Уул уурхайн үйлдвэрлэл бол өндөр хариуцлага, нарийн зохион байгуулалт, мэргэжлийн ур чадвар шаардсан онцгой салбар. Энэ салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг нь зөвхөн дүрэм журам, зааварчилгаа, хяналт шалгалтын асуудал биш юм. Энэ бол хүний амь нас, эрүүл мэнд, гэр бүл, ирээдүйг хамгаалах хамгийн эрхэм үнэт зүйл билээ.
Үйлдвэрлэлийн нэг өдөр, нэг цагийн амжилтаас илүүтэй ажилтан бүр эсэн мэнд гэртээ харих нь жинхэнэ амжилт юм. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын үе үеийн албан хаагчид та түүхт 50 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.




