Украины дайн
2013 оны 11 дүгээр 30-нд Украины нийслэл Киев хотын Тусгаар тогтнолын талбайд Европын холбоонд нэгдэхийг дэмжиж жагссан иргэдийн жагсаалыг хүч хэрэглэн тараасан цагдаа нарын гарт шархадсан ч үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаа Ройтерс агентлагын зурагчин Глеб Гараничийн төрх энэхүү гэрэл зураг дээр буужээ. Энэ үйл явдлаас хойш нэг их удалгүй 2014 оны 2 дугаар сарын 18-23ны хооронд 5 өдрийн турш харьцангуй өндөр хөгжилтэй Украин улсад цус асгаруулсан бослого тэмцэл дэгдэж, ерөнхийлөгч Виктор Януковичийг албан тушаалаас нь түлхэн буулгаснаар, Украин улс 21 дүгээр зуунд хувьсгал хийсэн билээ.
Украины Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн тоо баримтаар бослого мөргөлдөөний үеэр 113 хүн амиа алдаж, 1811 хүн хүнд хөнгөн бэртсэн гэдэг. Ерөнхийлөгч Янукович ОХУ-руу зугтаж, Киевд түр засгийн газар байгуулагдсаны дараа ОХУ Украины бүрэлдэхүүнд багтдаг Крымийн хойгийг бүх нийтийн санал асуулга хийн, газар нутагтаа нэгтэн авсан юм. Улмаар Украины зүүн бүсийн Донбасс мужид Киевийн засгийн газар болон ОХУ-г дэмжин Украинаас салан тусгаарлагчидын хооронд дайн дэгдэн, өнөөдрийг хүртэл 3 жил 9 сарын турш үргэлжилж байгаа юм.