Хурлын Зөвлөл хуралдлаа

   Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан 11 дүгээр сарын 27-нд хуралдаж, аймгийн ИТХ-ын ээлжит I хуралдааны бэлтгэл хангасан дүнгийн тухай хэлэлцлээ. Аймгийн ИТХ-ын ээлжит I хуралдаан ирэх сарын 2-нд хуралдах бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үлгэрчилсэн дэг; газрын харилцааны талаар 2024 онд баримтлах үйл ажиллагааны чиглэлийн биелэлт, 2025 онд баримтлах үйл ажиллагааны чиглэл; аймгийн 2025 оны төсөв батлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэх юм.