Шинэ бүрэн эрхийн Анхдугаар хуралдаан хуралдлаа

   Аймгийн ИТХ-ын сонгуулийн ес дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн эрхийн Анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар 18-ны өдөр эхэлж ажлын  ажлын хоёр өдөх хуралдаж өндөрлөлөө. Анхдугаар хуралдааны эхэнд Аймгийн сонгуулийн хорооны мэдээллийг сонсож, Орхон аймгийн ИТХ-ын сонгуульд сонгогчдоос хамгийн олон санал авсан 41 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрлөө. 

   Мөн тус хурлаар Орхон аймгийн ИТХ дахь намын бүлгүүдийг байгуулсан бөгөөд МАН-ын бүлгийн даргаар төлөөлөгч Мишигийн Түмэнжаргал, АН-ын бүлгийн даргаар төлөөлөгч Ганбаатарын Алтангэрэл нарыг сонголоо.                 

   Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Анхдугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын даргыг сонгох бөгөөд МАН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж буй Дашзэвэгийн Мөнхбат, АН-ын бүлгээс  хурал дахь намын бүлгийн даргаар сонгогдоод удаагүй байсан Ганбаатарын Алтангэрэлийн нэрийг дэвшүүлсэн. Санал хураалтад 39 төлөөлөгч оролцсон бөгөөд төлөөлөгчдийн 51.2 хувийн саналаар аймгийн ИТХ-ын даргаар Дашзэвэгийн Мөнхбат сонгогдож, аймгийн ИТХ-ын даргаар хоёр бүрэн эрхийн хугацаанд дараалан сонгогдсон анхны төлөөлөгч боллоо. Хурлын дарга томилогдсоны дараагаар бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн төлөөлөгчдөд Төлөөлөгчийн энгэрийн тэмдэг,  үнэмлэхийг гардуулан өгсөн юм. 

   Үүний дараагаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд МАН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Бямбадашийн Зоригтбаярыг, АН-ын бүлгээс Даваасүрэнгийн Ганболдыг нэр дэвшүүлж, нийт төлөөлөгчдийн 51.2 хувийн саналаар аймгийн Засаг даргад Бямбадашийн Зоригтбаярын нэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар тогтоолыг баталлаа.