ОРХОН АЙМГИЙН КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.08.09-ны 10:00 цагийн байдлаар/
- Сүүлийн 24 цагт PCR шинжилгээгээр 54 тохиолдол, түргэвчилсэн шинжилгээгээр 18 тохиолдол батлагдаж нийт батлагдсан тохиолдол 5382 боллоо.
- Нийт батлагдсан тохиолдлоос 4578 иргэн эмчлэгдэж эмнэлгээс гарсан бол одоо 725 хүн хэвтэн эмчлүүлж байна.
- Хэвтэн эмчлүүлж буй иргэдийг эмнэл зүйн хэлбэрээр нь авч үзвэл хөнгөн 296, хүндэвтэр 81, хүнд 18, нэн хүнд 5 иргэн байна.
- Үүнээс 14 жирэмсэн эх, 71 хүүхэд, 329 том хүн байгаа юм.
- Өрхийн эрүүл мэндийн төвийн харьяа гэрийн эмчилгээнд 396 хүн эмчлэгдэж байгаагаас том хүн 283, хүүхэд 113 байна.
- Сүүлийн 24 цагт 1219 шинжилгээ хийлээ. Ойрын хавьтлын 198 иргэнээс PCR шинжилгээ хийсэн бол тандалтын зорилгоор 1021 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн.
- СӨЭМТ-үүдэд 07 сарын 10-ны өдрөөс эмийн багц олгож эхэлсэн ба өдөр бүр 55-с дээш насны ахмад, жирэмсэн, архаг хууч өвчтэй иргэд рүү утсаар холбогдон шинж тэмдгийн тандалт хийж холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл 1110 иргэнд эмийн багц олгож гэрийн эмчилгээ хийсэн.
- Дархлаажуулалтын 1-р тунд 71497 хүн буюу нийт хамрагпах ёстой иргэдийн 92,3 хувь, 2-р тунд 66654 буюу хамрагдах ёстой иргэдийн 86 хувь нь хамрагдаад байна.
Мэдээллийн төв