ОРХОН АЙМГИЙН КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.08.03-ны 10:00 цагийн байдлаар/

  1. Сүүлийн 24 цагт Орхон аймагт 57 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 5026 боллоо. 
  2. 7-р сарын 24-өөс хойш нас баралт бүртгэгдээгүй. Эдгэрч эмнэлгээс гарсан нийт 3041 иргэн байна. 
  3. Өнөөдрийн байдлаар нийт 454 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас нэн хүнд 4, хүнд 17, хүндэвтэр 85, хөнгөн 350 иргэн байна. 
  4. ӨЭМТ-ийн харьяа гэрийн эмчилгээнд 538 өвчтөн байгаагаас том хүн 397, хүүхэд 141 байгаа юм. 
  5. Нийт халдварт өртсөн иргэдийн 28,2 хувийг хүүхэд эзэлж байна. Үүний дотор 0-10 насны хүүхдүүд дийлэнх хувийг эзлээд байна. 
  6. Сүүлийн 24 цагт нийт 827 шинжилгээ хийснээс ойрын хавьтлын 256 иргэнээс PCR шинжилгээ авсан бол 571 иргэнээс түргэвчилсэн шинжилгээг авчээ. 
  7. Явуулын амбулаториор сүүлийн 7 хоногт нийт 110 иргэн үйлчлүүлжээ. Өдөр бүр өглөө 10:00-17:00 цагийн хооронд наадмын талбайд явуулын амбулатори ажиллаж байна. 

Мэдээллийн төв