ОРХОН АЙМГИЙН КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.07.16-ны 10:00 цагийн байдлаар/

 ОРХОН АЙМГИЙН КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

/2021.07.16-ны 10:00 цагийн байдлаар/

1. Сүүлийн 24 цагт короновируст халдварын 46 тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 3944 боллоо. 

2. Сүүлийн 1 хоногт эдгэрсэн хүн 42. Нийт эдгэрсэн хүний тоо 2825 боллоо. 

3. Нас баралт нэмэгдээгүй.

4. Аймгийн нийт хүн амын 3.7 хувь нь халдварт өртөөд байна.

5. Нийт 297 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 240, хүндэвтэр 49, хүнд 21, нэн хүнд 6 хүн байна.

6. Сум өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийн эмчилгээнд нийт 751 хүн эмчлэгдэж байгаагаас.том хүн 535, хүүхэд 216 байна. 

7. Сүүлийн 24 цагт нийт 474 шинжилгээ хийсэн. Үүнээс ойрын хавьтлын 257 хүнд PCR шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар 217 хүнд шинжилгээ хийсэн байна.

8. Сүүлийн 24 цагт дархлаажуулалтын 1-р тунг 1 хүн, 2-р тунд 122 хүн нэмж хамрагджээ. Хүүхдүүдийн дархлаажуулалт хэвийн үргэлжилж байна.