ОРХОН АЙМГИЙН КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.07.13-ны 10:00 цагийн байдлаар/

 ОРХОН АЙМГИЙН КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

/2021.07.13-ны 10:00 цагийн байдлаар/

1. Сүүлийн 24 цагт короновируст халдварын 55 тохиолдол нэмж батлагдан нийт халдварласан тохиолдлын тоо 3795 боллоо. 

2. Сүүлийн 1 хоногт 74 хүн эдгэрлээ. Нийт эдгэрсэн хүний тоо 2606 боллоо. 

3. Нас баралт нэмэгдээгүй.

4. Аймгийн хүн амын 3.6 хувь халдварт өртөөд байна.

5. Нийт 312 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 241, хүндэвтэр 46, хүнд 18, нэн хүнд 9 хүн байна.

6. Сум өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийн эмчилгээнд том хүн 549, хүүхэд 248 нийт 797 хүн эмчлэгдэж байна.

7. Сүүлийн 24 цагт нийт 287 шинжилгээ хийжээ. Үүнээс PCR шинжилгээ 145, түргэвчилсэн оношлуураар 142 шинжилгээ хийсэн байна.

8. Сүүлийн 24 цагт дархлаажуулалтын 2-р тунд 180 хүн нэмж хамрагджээ.