ОРХОН АЙМГИЙН КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.07.12-ны 10:00 цагийн байдлаар/
ОРХОН АЙМГИЙН КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ
2021.07.12-ны 10:00 цагийн байдлаар
1. Сүүлийн 24 цагт короновируст халдварын 56 тохиолдол нэмж батлагдан нийт халдварласан тохиолдлын тоо 3740 боллоо.
2. Сүүлийн 1 хоногт 83 хүн эдгэрлээ. Нийт эдгэрсэн иргэдийн тоо 2557 боллоо.
3. Аймгийн хүн амын 3.4 хувь халдварт өртөөд байна.
4. Нийт батлагдсан тохиолдлын 66 хувь нь эдгэж гарсан.
5. Нийт 313 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 241, хүндэвтэр 19, хүнд 19, нэн хүнд 6 хүн байна.
6. Сум өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийн эмчилгээнд том хүн 535, хүүхэд 252 нийт 787 хүн эмчлэгдэж байна.
7. Сүүлийн 24 цагт нийт 386 шинжилгээ хийжээ. Үүнээс PCR шинжилгээ 168, түргэвчилсэн оношлуураар 218 шинжилгээ хийсэн байна.
8. Сүүлийн 24 цагт дархлаажуулалтын 1-р тун хийгдээгүй, 2-р тунд 12 хүн хамрагджээ.
9. Орхон аймгийн Онцгой комиссын 70350119 дугаарын утсаар батлагдсан тохиолдолдол, ойрын хавьталын хүмүүс, сэтгэл зүйн зөвлөгөө хэрэгтэй хүмүүст мэргэжлийн сэтгэл зүйч зөвлөгөө өгч ажиллаж байна.