ХѲВСГѲЛ ДАЛАЙ ЭЭЖИЙН ГАШУУДЛЫН ДУУ...

...Ѳглѳѳ бүр орь дуу тавих мэт энэлэнтэй дуугарч амрагчдад ад болох цахлай. Хѳвсгѳл нуурын дэргэдэх амралтын бааз бүр дээр энэ дүр зураг давтагдах.

  Цахлайн цѳхѳрсѳн, гашуудсан хашгираан...

  Нойроо харамласан амрагчид чулуудаж хѳѳнѳ, ад үзнэ. "Шувуу хооллох сайн" гэлцэн идэх зүйлээсээ хаяж ѳгѳх амралтын газрын ажилчин голдуу хүмүүс...

  Уг нь байгалийн энэ шувуу хэнд ч ад шоо болох ёсгүй, бас хог ч болтугай ухаж хоол горьдох учиргүй. Хѳвсгѳл нуурын цогцолбор газрыг аялал жуучлалын хѳл хэт дарж, загас агнуур замбараагүй явагдаж Хѳвсгѳлийн утсан загас, шилтэй загас ихээр алдаршсаны гор түрүүчээсээ ийн гарч эхэлжээ... Хоолыг нь булаачихаад хог мэт ад үзэх нь хүний л араншин гэлтэй.

  Хадан хүй арал дээрх цахлайн үүр оромж ч аялагчдын хѳлѳѳр сүйдэж эхэлсэн байна. Уг арал дээр цахлай үр тѳлѳѳ хэрхэн барьж идэж байгааг үзлээ... Энэ мэт ангаахай дэгдээхэйгээрээ хооллох үзэгдэл нэт болсон нь Хадан хүй дээрх шувуудын араг яснаас харагдана.

  Байгалийн зүй тогтол эмгэнэлтэй, айдастайгаар алдагдаж, экологийн сүйрэл ѳдѳр ѳдрѳѳр дѳхѳж буй нь жишээ бол энэхүү цахлай шувууны амьдрал...

  Бид хэн болчихоод эх дэлхий, ижий нуурынхаа элэг рүү ѳшиглѳж энэ мэт гай зовлонг амьтан бүрт тарьж явна вэ???

  Хѳвсгѳл нуураа, түүнтэй хүйн холбоотой бүхнийг хайрлан хамгаалахгүй бол нэн удахгүй оройтож мэдэх нь...

Цахлайн зовлонт хашгираан-далай ээжийн энэлэн цѳхрѳлийн дуун...

2020.08.16.