ОРХОН АЙМГИЙН КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ /2021.07.05-ны 10:00 цагийн байдлаар/

1.Сүүлийн 24 цагт короновируст халдварын 74 тохиолдол нэмж батлагдан нийт халдварласан тохиолдлын тоо 3153 боллоо. 

2. 45 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 2035 боллоо.

3. Сүүлийн 24 цагт 1 хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 8 боллоо. Нас баралтын 37 хувь нь эрэгтэй, 63 хувь нь эмэгтэй хүмүүс байна.

4. Аймгийн хэмжээнд халдварт өвчний нас баралтын 87 хувийг коронавируст халдварын нас баралт эзэлж байна.

5. Нийт 337 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 277, хүндэвтэр 40, хүнд 15, нэн хүнд 5 хүн байна.

6. Сүүлийн 7 хоногт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоо буурсан боловч нэн хүнд, хүнд хүний тоо өссөн байна.

7. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтанд гэрээр эмчлэгдэж байгаа 707 хүн байгаагаас том хүн 467, хүүхэд 240 байна. 

8. Сүүлийн 24 цагт нийт 526 шинжилгээ хийсний 155 PCR шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар 391 шинжилгээ хийсэн байна.

9. Манай аймагт 6 сарын 28-ны өдрөөс хойш явуулын амбулатори ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд нийт 154 үзлэг хийж, 16 дуудлагад газар дээр нь очиж ажиллаж,  9 иргэнийг эмнэлэгт хэвтүүлж, 44 хүнийг гэрийн тусгаарлалтад авсан байна.