ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

  Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны  815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан улс, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүс Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021-06-02-ны өдрийн 137 дугаар зарлигаар Төрийн дээд одон, медалиар шагнагдсаныг гардуулан өглөө. 

    "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-оор 3 иргэн, "Алтан гадас" одонгоор 17, "Цэргийн гавъяаны одон"-оор 1, "Хөдөлмөрийн хүндэт медалиар" 3, "Цэргийн хүндэт медалиар" 1, "Үйлдвэр худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан"-аар 1 иргэн тус тус шагнагдлаа.

     Шагналыг УИХ-ын гишүүн Д.Батлут, Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал нар гардууллаа.

Мэдээллийн төв