МЭНДЧИЛГЭЭ

  Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр. Дэлхийн эмч нарын өдрийг анх 1933 оны 3-р сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Харин 1990 оны 3-р сарын 30-ны өдрөөс Дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэж эхэлжээ.

  Дэлхий дахинаа короновирусын цар тахал тархаад байгаа энэ хүнд цаг үед эмч нарын өдөр тохиож байна. 

  Тэгвэл эмч нарын өдрийг тохиолдуулан цар тахалтай тэргүүн эгнээнд нүүр тулан, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч нартаа Орхон аймгийн удирдлагуудын зүгээс мэндчилгээ дэвшүүлсэн. 

   Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хяналтын постууд болон тусгаарлалтын байруудад ажиллаж байгаа эмч нар, зарим ӨЭМТ-үүд, Жаргалант сумын эмнэлгийн эмч нартаа Орхон аймгийн Засаг даргын баярын мэндчилгээ хүргэлээ.  

Мэдээллийн төв