“Шилжин явах цом”-ийн эзнээр Зэвсэгт хүчний 110-р ангийн баг тамирчид шалгарлаа

   Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит төрийн байгууллагуудын дундах “Шилжин явах цом”-ын төлөөх волейболын тэмцээний хаалтын ажиллагаа өнөөдөр боллоо. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, төрийн албан хаагчдын чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилго бүхий уг тэмцээнд төрийн 39 байгууллагын 250 орчим албан хаагчид оролцсон юм. 

   Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит төрийн байгууллагуудын дундах волейболын тэмцээний “Шилжин явах цом”-ийн эзнээр Зэвсэгт хүчний 110-р анги шалгарлаа. Тэмцээний эрэгтэйчүүдийн тэргүүн байранд аймгийн ОБГ, дэд байранд Зэвсэг хүчний 186-р анги, гуравдугаар байранд Зэвсэгт хүчний 110-р анги, тусгай байранд аймгийн БОЭТ-ын баг тамирчид шалгарсан. Харин эмэгтэйчүүдийн тэргүүн байранд Зэвсэгт хүчний 110-р анги, дэд байранд Баян-Өндөр сумын баг, гуравдугаар байранд аймгийн Онцгой байдлын газар, тусгай байранд зэвсэгт хүчний 186-р ангийн баг тамирчид шалгарсан юм.