ОРХОН АЙМГИЙН КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ /2021.07.06-ны 10:00 цагийн байдлаар/
1.Сүүлийн 24 цагт короновируст халдварын 104 тохиолдол нэмж батлагдан нийт халдварласан тохиолдлын тоо 3257 боллоо.
2. Аймгийн хүн амын 3 хувь халдварт өртөөд байна.
3. Нийт батлагдсан тохиолдлын 63 хувь нь эдгэрч гарсан.
4. 94 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 2054 боллоо.
5. Нийт 342 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 266, хүндэвтэр 53, хүнд 17, нэн хүнд 5 хүн байна.
6. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтанд гэрээр эмчлэгдэж байгаа 757 хүн байгаагаас том хүн 527, хүүхэд 230 байна.
7. Сүүлийн 24 цагт нийт 1248 шинжилгээ хийсний 316 PCR шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар 932 шинжилгээ хийсэн байна.
8. Сүүлийн 24 цагт 1-р тунгийн дархлаажуулалтыг 451 иргэнд хийж нийт хамрагдвал зохих иргэдийн 86 хувь, 2-р тунгийн дархлаажуулалтыг 114 хүнд хийж, хоёрдугаар тунгийн хамрагдвал зохих иргэдийн 78 хувь хамрагдаад байна. 12-15 насны хүүхдүүдийн 52.1 хувь нь дархлаажуулалтдаа хамрагдсан, 16-17 насны хүүхдүүдийн 68,7 хувь нь дархлаажуулалтдаа хамрагджээ.
9. Манай аймагт 6 сарын 28-ны өдрөөс хойш явуулын амбулатори ажиллаж эхэлсэн. 2 их эмч, 2 бага эмч, 2 жолоочтойгоор ажиллаж байна. Явуулын амбулатори өдөрт дунджаар үзлэг 40, дуудлагаар 10 иргэнд үйлчилж, биеийн байдлыг үнэлж гэрийн тусгаарлалтад шилжүүлэх, эмнэлэгт хэвтүүлэх, эмийн багц өгөх, түргэвчилсэн шинжилгээ авах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна.