Орхон аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд 19 тохиолдол батлагджээ

   Орхон аймагт сүүлийн 24 цагт 790 PCR шинжилгээ хийснээс 19 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 389 болсон талаар эрүүл мэндийн газраас мэдээллээ. 

     Батлагдсан 19 тохиолдлын 11 нь ойрын хавьтал бол зөөвөрлөгдөн ирсэн 1 иргэн, халдварын эх үүсвэр тодорхойгүй 7 иргэн бүртгэгджээ. 

     БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн нийт иргэдийн 287 нь гэрийн ажиглалтад шилжсэн бол өнөөдрийн байдлаар 59 хүн хэвтэн эмчлүүлж байна. 

    Хэвтэн эмчлүүлэгсдийн 76 хувь нь буюу 45 хүний биеийн байдал хөнгөн, 24 хувь буюу 14 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Түүнчлэн хэвтэн эмчлүүлэгчдээс биеийн байдал хүндэвтэр хүний тоо сүүлийн 7 хоногт  ихсэх хандлагатай байгааг хэлж байлаа. 

    Нийт батлагдсан тохиолдлуудын 90 тохиолдол буюу /25%/-г хүүхдүүд эзэлж байна. Улаанбаатар хот болон бусад орон нутагт ч мөн адил хүүхэд халдвар авах нь ихэссэн.  Иймд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай гэдгийг эцэг эх, асран хамгаалагчдад өгч байлаа. 

  Сүүлийн 24 цагт 10 багт халдвар нэмэгдэн Баян-Өндөр сумын 21 багт халдвар бүртгэгдээд байгаа бөгөөд орон сууцны хороололд 82 %, гэр хороололд 18% нь бүртгэгджээ. 

Аймгийн хэмжээнд нийт 20192 хүн тун вакцин хийснээс 1-р тунд хамрагдсан 18478 иргэн, 2-р тунд 1714 иргэн хамрагдлаа. 

Мэдээллийн төв