Орхон аймагт 13 тохиолдол батлагджээ

  Сүүлийн 24 цагт 13 тохиолдол батлагдан Орхон аймгийн нийт батлагдсан тохиолдлын тоо 11-р сард батлагдсан 25 тохиолдлыг оролцуулан тооцвол 368 болсон байна. 

    Батлагдсан 13 тохиолдлын 12 нь ойрын хавьтал бол 1 иргэн коронавирусын шинж тэмдэг илэрч шинжилгээ өгч баталгаажсан байна. Сүүлийн 24 цагт батлагдсан 13 тохиолдлоос хүүхэд 5, том хүн 8 байгаа юм. Хүйсийн хувьд 7 эмэгтэй, 6 эрэгтэй бүртгэгджээ. 

    Халдвар Орхон аймгийн Баян-Өндөр сумын 21 багт тарсан ба Малчин багт халдвар бүртгэгдээгүй байгаа юм. Нийт халдвар авсан иргэдийн 255 буюу 74.3% нь том хүн, 88 буюу  25.7% нь хүүхэд бөгөөд хүйсийн хувьд 174 буюу 51% нь эрэгтэй 169 буюу 49% нь эмэгтэй хүн халдвар аваад байна. 

   БОЭТ-д батлагдсан 53 тохиолдол хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүндэвтэр 14, хөнгөн 39 хүн эмчилгээ хийлгэж байгаа юм. Үүнээс том хүн 44, хүүхэд 9, жирэмсэн эмэгтэй 2 эмчлүүлж байна. 

    Хавьтлын судалгаагаар ойрын хавьтал 2022, дам хавьтал 2320 хүнийг олж илрүүлэн тусгаарлах болон шинжилгээ авах ажлуудыг зохион байгуулсан.

   Гэрийн тусгаарлалтад нийт 1743 иргэн байгаагаас  голомттой бүс нутгаас ирсэн 364, ойрын болон дам хавьтлын 1379 иргэн тусгаарлагдаж байна. 

Мэдээллийн төв