ОРХОН АЙМАГТ КОРОНАВИРУСЫН БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

  Өнөөдөр буюу 2021.03.24-ний 11:00 цагт  БОЭТ-ийн уушгины эмчид үзүүлэхээр очсон иргэн Г-ээс коронавирус /ковид-19/ илэрч иргэнийг тусгаарлан, тандалт судалгааг авч эхлээд байгаа талаар аймгийн Онцгой комиссоос 17:45 минутад мэдээлэл хийлээ.

  Халдварын эх үүсвэр тодорхойгүй бөгөөд халдвартай иргэний ойрын хавьтлуудыг тусгаарлах, шинжилгээнд хамруулахаар тандалт судалгааны баг ажиллаж байна. Түүнчлэн ойрын хавьтлуудын явсан газар, ажлын байр, сургууль зэргийг тусгаарлалтад авлаа.

   Тодруулбал Эрдэнэ багийн 20-р сургууль, Баян худалдааны төв, Энэрэл хүүхдийн төв, Хивсний үйлдвэр зэрэг байгууллагад ажилладаг иргэдээс яг одоо шинжилгээ авах ажил үргэлжилж байна.

Мэдээллийн төв