Төрийн албан хаагчид тангараг өргөлөө

   Төрийн албан хаагчийн тангараг өргөх  ёслолын үйл ажиллагаа өнөөдөр нутгийн удирдлагын ордонд боллоо. Үйл ажиллагаанд Эрүүл мэндийн газар, Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар зэрэг зургаан байгууллагын найман албан хаагч оролцож, “Эх орон ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая, Тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн төрийнхөө сүлдэнд тангараглалаа.