Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

   Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Орхон аймаг, эрдэнэт хотын 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцууллаа. Жилийн төлөвлөгөөнд туссан зарим арга хэмжээтэй холбоотой асуудлыг Тэргүүлэгчид тодруулж, шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг оруулан иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит III хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхийг даалгалаа. Жилийн ажлын төлөвлөгөөг 2020 оны 12 сарын 21-ны өдөр хуралдах аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит III хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн батална.