Бэлэн байдалд ажилласан албан хаагчдыг шагналаа

         “Эрдэнэт хотын өдөр”, “Анхдагч илгээлтийн эздийн өдөр”-ийг тохиолдуулан коронавирусын халдвар, цар тахлын дэгдэлтийн үед бэлэн байдалд ажилласан албан хаагчдын төлөөлөлд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Иргэний төлөө медаль”, “Хүндэт Жуух бичиг”, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ийг гардуулан өглөө. 

          Тодруулбал, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Мэргэжлийн хяналтын газар, Шуурхай штаб, Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар Цагдаагийн газар, Баян-Өндөр, Жаргалант сумын ЗДТГ-ын албан хаагчдын төлөөлөл болсон албан хаагчдад ажлын байран дээр  шагналыг нь гардуулан өгсөн юм.