Төрийн албаны шалгалтын бүртгэл дуусахад ХОЁР хоног үлдлээ

    Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл энэ сарын 14-ний 14:00 цагт дуусна. Бүртгэл өнгөрсөн есдүгээр сарын 14-ний өдөр эхэлсэн бөгөөд 30 хоногийн хугацаанд явагдаж байгаа юм.

   2020 оны нэгдүгээр сард бүртгүүлсэн иргэд дахин бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд бүртгэгдсэн эсэхээ системд нэвтэрч "Бүртгэлд хамрагдсан иргэд" цэснээс шалгах нь зүйтэй. 

   Шалгалтын цахим бүртгэл дууссаны дараа 2020 оны аравдугаар сарын 26-ны өдөр шалгалтын хуваарийг нийтэлж, амжилттай бүртгүүлсэн иргэдэд SMS мессеж илгээх болно. Бүртгүүлсэн иргэд шалгалтын хуваарь өдөр, цагтаа баталгаажилтын хуудсаа хэвлэн авч, иргэний үнэмлэхтэйгээ ирэх юм.

  Төрийн албаны ерөнхий шалгалт 2020 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдрөөс эхэлнэ.