МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ОРХОН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

   Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр Орхон аймагт ажиллаж байна. 

   Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын гишүүн Д.Батлут, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Батжаргал, Орхон аймгийн Засаг даргын орлогч А. Түвшинжаргал, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүү нар болон Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтан авлаа.

   Тэрээр манай аймагт ажиллах үеэрээ дөрөв буюу түүнээс олон хүүхэд төрүүлсэн ээжүүдэд  “Эхийн алдар” одонг гардуулан өглөө. Зуун мянга гаруй хүн амтай манай аймгийн хувьд энэ жил 266 ээж “Эхийн алдар” одон авч байна. Үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 13, Хоёрдугаар зэргийн одонг 253 ээж тус тус хүртлээ. 

   Үүний дараа 17:00 цагаас “Уурхайчин” соёлын ордонд иргэд хөдөлмөрчидтэй уулзах уулзалт үргэлжилж байна. 

Мэдээллийн төв