“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

    Удирдлагын академийн Мэргэжил дээшлүүлэх институтийн 2020 оны төлөвлөгөөний 4.4-т тусгасан “Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх” сэдэвт ажлын байран дахь сургалтыг энэ сарын 9-10-ны өдрүүдэд манай аймагт Удирдлагын академийн багш нар хүрэлцэн ирж зохион байгууллаа.

      Тус сургалтад аймгийн ЗДТГ болон харьяа төрийн захиргааны 23 байгууллагын удирдлага, ахлах мэргэжилтэн, хүний нөөцийн ажилтнууд оролцлоо.

Мэдээллийн төв