УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

  УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль өнөөдөр улс орон даяар үргэлжилж байна.

    Энэ удаа Монгол улсын хэмжээнд 29 тойрогт нийт 451 хэсгийн хороо ажиллаж байгаа.

   Харин манай аймгийн хувьд сонгуулийн санал хураалт өглөө 07:00 цагт нэгэн зэрэг эхэлсэн. Аймгийн хэмжээнд 66731 сонгогч санал өгөхөөс 12 цагийн байдлаар 15705 иргэн саналаа өгч сонгуулийн ирц 27.2 хувьтай байсан.

     Санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулахад 38 хэсгийн хороонд нийт 500 гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаа аж. Манай аймагт 5 нам, 4 эвсэл, 6 бие даагч сонгуульд өрсөлдөж байгаа бөгөөд 600 орчим хүн ажиглагчаар ажиллаж байна

      Оройн 22:00 цагаас санал хураалт дуусгавар болно.

Иймд иргэд та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцоно уу.

Мэдээллийн төв