Жаргалант сум “Улсын тэргүүний сум”-ын гэрчилгээ, тугаа гардан авлаа

   Өнөөдөр Орхон аймгийн Жаргалант суманд “Улсын тэргүүний сум” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар оролцон баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. Мөн аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Дэлгэрбаяр, Д.Бүүвэйбаатар, аймгийн ХХААГ-ын дарга Г.Бат-Өлзий болон Жаргалант сумын анхдагчид, иргэд хүрэлцэн ирж оролцлоо. 

     Шагнал гардуулах арга хэмжээг нээж Жаргалант сумын ИТХ-ын дарга Г.Баттогтох үг хэлсэн бол Жаргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаяр баярын мэндчилгээ дэвшүүллээ. Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, "Улсын тэргүүний сум"-ын гэрчилгээ, тугийг Жаргалант сумын ИТХ-ын дарга Г.Баттогтох, Засаг дарга Б.Зоригтбаяр нарт гардуулан өглөө. Монгол улсын Засгийн газраас “Улсын тэргүүний сум”-аар шалгарсан 4 сумыг тус бүр 100 сая төгрөгөөр шагнаж байгаа аж.

        Мөн Улсын аварга малчин, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олонд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Дэлгэрбаяр нар шагналыг нь гардуулан өгч баяр хүргэлээ. 2019 оны Улсын аварга малчинаар Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин О.Хишигсүрэн, Д.Байгальдалай, Улсын аварга тариаланчаар “Алтан тошлой”ХХК-ийн тариаланч Г.Насанбат, Улсын аварга тариаланч хамт олноор “Хан угтаал”ХХК-ын хамт олон тус тус шалгарч, шагналаа гардан авлаа. Аймгийн аварга малчинаар Дулаан-Уул багийн малчин Н.Ганболд, аймгийн аварга тариаланчаар Улаантолгой багийн тариаланч Б.Шижирбаатар, Д.Батхүү нар шалгарч аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал, аймгийн ХХААГ-ын дарга Г.Бат-Өлзий нар шагналыг гардуулан өглөө.