ОРХОН АЙМАГ ГУРАВ ДАХЬ УДААГАА “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМАГ”-ААР ШАЛГАРЛАА

   Орхон аймаг 2017, 2018, 2019 онуудад гурван жил дараалан Монгол улсын засгийн газрын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, шударга байдлын үнэлгээ, хөндлөнгийн байгууллагын үнэлгээ гэх мэт арван нэгэн үзүүлэлтүүдээр улсын шилдэг аймгийн болзлыг хангажээ. Тодруулбал, 2019 оныг  Монгол улсын засгийн газраас “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан бүх бодлого шийдвэр, хөрөнгө оруулалтаа боловсрол, эрүүл мэндийн салбар, төрийн үйлчилгээний чанар хүртээмжид чиглүүлсэн.

    Энэ онд Орхон аймагт 928 хүүхдийн сургуулийн өргөтгөл, шинэ цэцэрлэгийн барилгууд, багийн хөгжлийн төвүүд баригдаж байна. Үүнд ард иргэд, ААН байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үр дүнтэй байгааг Орхон аймгийн Засаг дарга шагнал гардах үеэрээ онцолсон юм.