Орхон аймгийн 2020 оны төсвийн төслийг өргөн барьж байна

   Монгол улсын 2020 оны нэгдсэн төсвийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Их Хурлаар хэлэлцэж, баталсантай холбогдуулан аймгийн 2020 оны төсвийн төслийг аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагвад аймгийн Засаг дарга Д.Батлут, аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, аймгийн ХОХБТХ-ийн дарга Ц.Баяржаргал, аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэг, аймгийн Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал, аймгийн Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга М.Жанболат нар хуулийн хугацаанд багтгаан өргөн барьж байна.

  2020 оны аймгийн төсвийг аймгийн ИТХ-ын Ээлжит XV хуралдаанаар хэлэлцүүлж батлах бөгөөд хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд болно.