Сэрэмжлүүлэг

    2018 оны 11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгаар, 25-ны өдөр ихэнх нутгаар, 26-ны өдөр говь болон зүүн аймгуудаар цас орж, салхи 18-24 м/с хүрч ширүүснэ.

• Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байгаа боловч хүчтэй салхи шуурганы үеэр хүйтний эрч огцом чангарна.
• Гол мөрөн нууранд мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч ихэнх нутгаар харьцангуй дулаан байгаатай холбоотойгоор мөсний зузаан бага, хэврэг байгаагаас хүн, мал,  тээврийн хэрэгсэл явахад мөс цөмрөх эрсдэлтэй тул иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нарт анхааруулж байна.
• Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд төөрөх, малтайгаа уруудах, автозамд халтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдах тул хот хоорондын болон орон нутгийн замд бүрэн бус тээврийн хэрэгслээр хол, ойрын замд зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.