Францын Ерөнхийлөгч асан баривчлагдлаа

    Энэ сарын энэ сарын 20-ны өдөр Францын цагдаагийн газраас Францын ерөнхийлөгч асан Саркозиг баривчилжээ. Түүнд их хэмжээний авлига авсан хэрэг үүсгэж, байцаалт авч байгаа юм байна. Саркози 2007 онд францын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө Ливийн ерөнхийлөгч Муаммар Кадафигаас 50 сая евро хандивт авч сонгуульд ашигласан хэрэгт буруутгагдаж байгаа аж.

   Гэрчүүд Кадафийн хүмүүс Саркозид 3 чемодан мөнгө бэлнээр нь хүргэн өгч байсныг нотолсон учраас Ерөнхийлөгч асан энэ хэрэгтээ яллагдах нь бараг тодорхой болчихоод байгаа юм байна. Саркози 2012 оны дахин сонгуулийн мөнгөө босгохдоо мөн хууль зөрчсөн асуудлаар байцаагдаж байсан ч нотлох баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар мултарч байжээ. 2011 онд Америкууд Кадафиг устгахад Францын арми, тусгай хүчин нэлээн идэвхтэй оролцсон бөгөөд тухайн үед зарим нэг эх сурвалжуудаас Саркози Кадафигаас их хэмжээний авлига авсан тул гэрчээ устгахад ийнхүү идэвхийлэн оролцлоо хэмээн мэдээлж байсан юм.