Зян Зэ Минийг баривчлан хорьжээ

    Хятад улсын Коммунист намын экс ерөнхий нарийн бичгийн дарга Зян Зэ Минийг баривчилж хорьсон мэдээ бөөн шуугиан тарилаа. Өмнө нь түүнийг гэрийн хорионд байсан гэсэн мэдээ цацагдаж байсан юм. 2016 оны 6 сарын 10-ны үүрээр буюу 4 цагийн үед Зян Зэ Минийг 2 хүүхдийнх нь хамт маш нууцаар баривчилж, хаашаа ч юм авч явсан аж. Цэргийн төв зөвлөл, Аюулгүйн албаны даргын тушаалыг цэрэгжүүлсэн цагдаа нар гүйцэтгэжээ. Тэд эхлээд Зян Зэ Минийг Бээжингийн цэргийн хуучин тойрогт авч ирэхэд армийн хэдэн офицер дараа нь өөр тийшээ аваад явсан гэнэ. Офицерүүдийн нэг нь дэслэгч генерал, нөгөө нь хурандаа, 3 дахь нь энгийн хувцастай хүн байжээ. "Зян Зэ Минийг баривчилж хорьсны дараа Хятадад шинэ эрин эхэллээ" гэж хятад нийтлэлч Лянь Хуа бичжээ. Хятадад том өөрчлөлт гарч, улс орны бүтэц өөрчлөгдөн түүхийн шинэ эрин эхэлж магадгүй гэж тэрбээр үзэж байна. Харин өмгөөлөгч Жэн Эн Чун "Хятадын тэргүүн Си Зинь Пин үүнийг олон нийтээс нууцалж байна. Гэвч зарим газарт Зян Зэ Миний уналт, бүрэн сүйрлийг тэмдэглэж эхэлжээ" гэсэн бол Шанхайн өмгөөлөгч Жэн Эн "Си Зинь Пин бараг ялалт байгууллаа" хэмээжээ. Хонконгийн сэтгүүл "Жэнминь"-д бичсэнээс үзэхэд экс генсек Зян Зэ Миний хүү Мяньхэнийг дуудаж байцаалт авахдаа түүний болон гэр бүлийнх нь гадаад дахь эд баялгийн талаар асууж лавласан гэнэ. Одоо Хятад даяар экс генсек Зян Зэ Миний эсрэг нэхэмжлэл гаргах явдал ихэсчээ, хятадууд түүнийг геноцид, авлига болон өөр бусад хэрэгт буруутгаж байгаа аж. Зян Зэ Минь баривчлагдахаасаа өмнө гэрийн хорионд нилээд удаан байсан бололтой. Яагаад гэвэл Хятадын Коммунист намын гурван ч өндөр албан тушаалтан нас барахад Зян Зэ Минь тэдний оршуулга дээр харагдаагүй. Зарим нь "Зян Зэ Минийг устгах нь авлигын эсрэг Си Зинь Пины кампанит ажлын нэг хэмэг" хэмээжээ.