АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ VI ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

  Аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаан эхэллээ. Хуралдааны эхний асуудал болох аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн 2021 оны биелэлтийн талаар Засаг дарга С.Батжаргал илтгэл танилцуулж байна. 

   Үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа “Эрдэнэт хүн-Хүний хөгжлийн цогц бодлого”, “Эрдэнэт хот-Хотын хөгжлийн цогц бодлого”, “Эрдэнэт хүч-Хөгжлийн алсын хараа” гэсэн 3 үндсэн бодлогыг хамруулжээ. Түүнчлэн:  

- Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, гэр бүл, хүүхэд залуучуудын бодлого,

- Боловсрол, соёл, шинжлэх ухааны хөгжил, 

- Эрүүл хүнс, цэвэр орчин, ногоон хөгжил, 

- Дэд бүтцийн хөгжил, 

- Аялал жуулчлалын бодлого, 

- Үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжил, 

- Найдвартай засаглал гэсэн нийт  8 бүлэг 124 зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар аймгийн Засаг даргын Үйл ажиллагааны хөтөлбөрийн тухайн жилийн биелэлт 80.5 хувьтай, аймгийг хөгжүүлэх 2021 оны төлөвлөгөөний биелэлт 88.1 хувьтай гарчээ. 

   Хуралдааны үеэр халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс ИТХ-ын төлөөлөгчид нутгийн удирдлагын ордны хурлын танхимаас, ЗДТГ-ын дарга болон хэлтсийн дарга нар бага заалнаас, газрын дарга нар Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс цахимаар оролцож байгаа юм.  

     Яг одоо Засаг дарга С.Батжаргал бүрэн эрхийн үйл ажиллагааны нэг жил гаруй хугацаанд зохион байгуулсан ажлуудаас тоймлон танилцуулж байна. 

Мэдээллийн төв