Засаг даргын шуурхай хуралдаанаас ...

  Хуралдааныг Засаг дарга С.Батжаргал удирдан явууллаа.

  Өмнөх шуурхай Зөвлөгөөнөөс өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу хотын доторх нэн шаардлагатай босоо тэмдэг, тэмдэглэгээний жагсаалтыг аймгийн ЗЦГ, ХТГ-тай хамт үзлэг хийж, нийт 53 байршил 90 ширхэг босоо тэмдэг, тэмдэглэгээг байршуулах шаардлагатай бөгөөд шаардлагатай 100 ширхэг босоо тэмдэг, тэмдэглэгээг хийлгэхээр захиалаад байна.

    Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн 2021 он гарснаас хойш нийт 26 удаа хуралдаж 242 үүрэг даалгавар өгөгджээ.

  Иргэдээс санал хүсэлт хүлээн авах 70353511 төвд нийт 962 өргөдөл, гомдол ирснээс 943 нь буюу 98 хувь нь хуулинд заасан хугацаанд шийдвэрлэгдсэн, 15 нь шийдвэрлэх хугацаа болоогүй байна. Ирсэн өргөдөл гомдлын 11 нь гомдол, 8 нь санал, 17 нь талархал, 926 нь хүсэлт байна.

   Шуурхай хуралдааны төгсгөлд баяр наадмын амралтын өдрүүдээр байгууллагууд хариуцлагатай жижүүр томилж үүрэгжүүлэх, 45 жилийн ойг угтаж 45 инженер бэлтгэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах, авто тээврийн төв дээр ачаалал үүсээд байгаа тул энэ асуудлыг шуурхай зохицуулах талаар үүрэг өглөө.

Мэдээллийн төв