ОРХОН АЙМГИЙН КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ /2021.07.04-ний байдлаар/

1.Сүүлийн 24 цагт короновируст халдварын 101 тохиолдол нэмж батлагдан нийт халдварласан тохиолдлын тоо 3079 боллоо. 

2. 71 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 1913 боллоо.

3. Нас баралт нэмэгдээгүй.

4. Нийт 325 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 271, хүндэвтэр 41, хүнд 12, нэн хүнд 1 хүн байна.

5. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтанд гэрээр эмчлэгдэж байгаа 740 хүн байгаагаас том хүн 496, хүүхэд 244 байна. 

6. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт дархлаажуулалтын 1-р тунд 66620 хүн, 2-р тунд 6458 хүн хамрагдаад байна.

7. Сүүлийн 24 цагт 387 PCR шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар 440 шинжилгээ хийсэн байна.