ОРХОН АЙМГИЙН КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ /2021.07.03-ны байдлаар/

1. Сүүлийн 24 цагт короновируст халдварын 85 тохиолдол нэмж батлагдан нийт халдварласан тохиолдлын тоо 2978 боллоо. 

2. 37 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 1777 боллоо.

3. Короновируст халдварын улмаас манай аймагт нийт 7 хүн нас бараад байна.

4. Нийт 339 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 284, хүндэвтэр 41, хүнд 13, нэн хүнд 1 хүн байна.

5. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтанд гэрээр эмчлэгдэж байгаа 777 хүн байгаагаас том хүн 476, хүүхэд 301 байна. 

6. Эмнэлэгт болон гэрээр нийт 1116 хүн эмчлэгдэж байна.

7. Сүүлийн 24 цагт дархлаажуулалтын 1-р тунд 279 хүн, 2-р тунд 39 хүн хамрагдаад байна.

8. Сүүлийн 24 цагт 280 PCR шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар 587 шинжилгээ хийсэн байна.