ОРХОН АЙМАГ, “ЭРДМИН” ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

   Орхон аймаг нь нутаг дэвсгэр дээрээ үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн томоохон ААН, байгууллагуудтай хамтран ажилладаг. 

  Өнөөдөр “Эрдмин” ХХК-тай 2021-2023 онд хамтран ажиллах гэрээ болон түүний төлөвлөгөөг батлах арга хэмжээ Нутгийн удирдлагын ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд зохион байгуулагдлаа.  Гарын үсэг зурах ёслолт Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, “Эрдмин” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Баатар нар болон албаны бусад хүмүүс оролцлоо. 

  2021 онд хамтран ажиллах чиглэлээр 1 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд БОЭТ-д нэн шаардлагатай AV-2000В загварын тус бүр нь 24.8 сая төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг амьсгалын аппартыг саяхан нийлүүлсэн. 

  Мөн 22.2 сая төгрөгөөр E-Mongolia төвийн засварын ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд хариуцан гүйцэтгэж байна. Түүнчлэн байгаль орчныг хамгаалах чиглэлээр жил бүр 43 сая төгрөг орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор орон нутгийн иргэдээс худалдан авалт хийхэд 900 сая төгрөг зарцуулна. 

Мэдээллийн төв