ОРХОН АЙМГИЙН КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ /2021.06.29-ний байдлаар/

1. Сүүлийн 24 цагт короновируст халдварын 84 тохиолдол нэмж батлагдан нийт халдварласан тохиолдлын тоо 2617 боллоо. 

2. 78 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 1518 боллоо.

3. Нас баралт нэмж бүртгэгдээгүй. 

4. Нийт 387 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 321, хүндэвтэр 47, хүнд 15, нэн хүнд 4 хүн байна.

5. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтанд гэрээр эмчлэгдэж байгаа 650 хүн байгаагаас том хүн 469, хүүхэд 181 байна. 

6. Сүүлийн 24 цагт дархлаажуулалтын 1-р тунд 1106 хүн хамрагдаж нийт хамрагдвал зохих иргэдийн 96.5 хувь, 2-р тунд 187 хүн хамрагдаж нийт хамрагдвал зохих иргэдийн 87.5 хувь нь хамрагдаад байна. 

7. Сүүлийн 24 цагт нийт 1121 шинжилгээ хийжээ. Үүнээс PCR шинжилгээ 309, түргэвчилсэн оношлуураар 912 шинжилгээ хийсэн байна.