ОРХОН АЙМГИЙН КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ /2021.06.28-ны байдлаар/

1. Сүүлийн 24 цагт короновируст халдварын 80 тохиолдол нэмж батлагдан нийт халдварласан тохиолдлын тоо 2533 боллоо. 

2. 59 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 1440 боллоо.

3. Нас баралт нэмж бүртгэгдээгүй. 

4. Эмчлүүлж байгаа  994 хүн байна.

5. 6 сарын 1-нээс хойш батлагдсан 1798 тохиолдлоос 62 хувь нь ажил эрхэлдэг, 7 хувь нь  цэцэрлэгийн насны хүүхдүүд, 16 хувь  сургуулийн насны хүүхдүүд, 7 хувь нь тэтгэвэрт, 2 хувь ажилгүй иргэн, оюутан болон группт байдаг иргэд тус бүр 1 хувийг эзэлж байна. 

6. Нийт 391 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 326, хүндэвтэр 48, хүнд 13, нэн хүнд 4 хүн байна.

7. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтанд гэрээр эмчлэгдэж байгаа 602 хүн байгаагаас том хүн 443, хүүхэд 159 байна. 

8. Сүүлийн 24 цагт дархлаажуулалтын 1-р тунд 67 хүн хамрагдаж нийт хамрагдвал зохих иргэдийн 96.3 хувь, 2-р тунд 27 хүн хамрагдаж нийт хамрагдвал зохих иргэдийн 87.2 хувь нь хамрагдаад байна. 

9. Сүүлийн 24 цагт нийт 632 шинжилгээ хийжээ. Үүнээс PCR шинжилгээ 218, түргэвчилсэн оношлуураар 414 шинжилгээ хийсэн байна.