МОНГОЛ ШУУДАНГИЙН 1.000.000 САЯ ДАХЬ ИЛГЭЭМЖ ХҮРГЭГДЖЭЭ

  2021 оны эхний хагас жилд Монгол шуудангийн 1 сая дахь илгээмж эзэндээ очжээ. Энэхүү илгээмжийг Орхон аймгийн иргэн илгээсэн байна. 

 Үүнтэй холбогдуулан “Монгол шуудан” компанийн зүгээс дотоодын илгээмжийн нэг сая дахь илгээмжийн эзэнд дурсгалын маркын цомгийг гардуулан өглөө. 

  Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Б.Мөнхзориг нь Увс аймгийн иргэн С.Бямбасүрэнд илгээсэн илгээмж 2021 оны 6 сарын 15-ны өдөр Монгол шуудангийн дотоод системд 1.000.000 дахь илгээмж болон бүртгэгджээ. 

  1.000.000 сая дахь илгээмжийг илгээсэн Б.Мөнхзоригт “Монгол шуудан” ХК-ийн 2020 онд хэвлэгдсэн гарсан маркийн цуглуулга дээжийг Орхон аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын дарга Ц.Алтаншагай гардуулан өгсөн бол, хүлээн авагч С.Бямбасүрэнд Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын дарга С.Бямбабаатар мөнхүү дурсгалын маркийг гардуулан өгчээ. 

Мэдээллийн төв