НӨЛӨӨЛЛИЙН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

  Аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас гаргасан удирдамжийн дагуу Короновируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын зүгээс иргэдийг уриалсан, нөлөөлийн арга хэмжээг шат дараатай зохион байгуулсаар байна. 

      Өнгөрөгч 7 хоногт эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтан ажиллагсад энэхүү аянд оролцсон бол өнөөдөр Цагдаа, Онцгой байдлын газар, Дотоодын цэргийн алба хаагчид уриалга, нөлөөллийн аяныг зохион байгууллаа.

Мэдээллийн төв