СҮҮЛИЙН 24 ЦАГТ 5 ТОХИОЛДОЛ ШИНЭЭР НЭМЖ БҮРТГЭГДЛЭЭ

  Орхон аймагт сүүлийн 3 хоногт короновируст халдварын 29 тохиолдол шинээр нэмж бүртгэгдлээ. Үүнээс сүүлийн 24 цагт 5 тохиолдол шинээр нэмж бүртгэгдэн нийт халдвар авсан хүний тоо 651 боллоо. Харин сүүлийн 24 цагт 8 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэн бөгөөд нийт эдгэрсэн хүний тоо 546 болсон байна. 

   Сүүлийн 24 цагт 433 хүнд PCR, 391 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийлээ. Одоогийн байдлаар гэрийн тусгаарлалтад ойрын хавьталын 290, дам хавьтлын 233, голомттой бүс нутгаас ирсэн 184 буюу нийт 707 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Харин тусгаарлах байранд 83 хүн байна. 

    БОЭТ-ийн Халдвартын тасагт нийт 93 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдгээрээс 86 нь хөнгөн, хүндэвтэр 8, биеийн байдал хүнд 1 хүн байна. Эдгээрээс 66 нь том хүн, 29 хүүхэд, 3 жирэмсэн эмэгтэй байна. Биеийн байдал хүнд байгаа 1 хүн нь 60 настай, эмэгтэй, чихрийн шижин өвчтэй, таргалалттай, амьсгалын дутагдалтай гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаа. 

   Одоогийн байдлаар дархлаажуулалтад аймгийн хэмжээнд 64333 хүн хамрагдах ёстойгоос 1-р дундаа 80 хувь, 2-р дундаа 32 хувь нь хамрагджээ.