Орхон аймгийн Онцгой комисс шийдвэрээ танилцууллаа

  Орхон аймгийн Онцгой комисс хуралдаж өнөөдөр 17:00 цагт хуралдлаа. Хуралдаанаар улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллахтай холбогдолтой тодорхой шийдвэрүүд гаргасныг аймгийн Онцгой комиссын шуурхай штабын дарга хурандаа Г.Ганбаатар танилцууллаа. 

МАРГААШ БУЮУ 5-Р САРЫН 22-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ҮЙЛ АЖИЛЛАГАА: 

1.Эрчим хүч, дулаан, усан хангамж

2.Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага

3.Шүүх, өмгөөлөл, нотариат

4.Шатахуун, түлшний хангамж

5. Хүнс, барааны худалдаа, хүнс, ахуйн хэрэглээний үйлдвэрлэл, худалдаа тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт (08.00-22.00 цагийн хооронд)

6.Ариутгал, халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, тээвэрлэлт

7.Банк, санхүүгийн байгууллага

8.Газар тариалан, өвс тэжээл, түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тээвэрлэлт, худалдаа

9.Харилцаа холбоо, шуудан илгээмж

10.Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хангах аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа 

11.Хэвлэл мэдээлэл

12.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага

13.Геологи хайгуул, уул уурхай

14.Орон сууц, нийтийн үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоо

15.Буяны үйл ажиллагаа

16.Бүтээн байгуулалт, барилга байгууламж, барилгын материалын үйлдвэрлэл худалдаа 

17.Нийтийн хоол, ресторан паб (суудлын 50%-иас хэтрүүлэхгүй, хүн хоорондын зай 2 метрээс доошгүй байх, 08.00-22.00 цагийн хооронд)

18.Үсчин, гоо сайхан нийтийн ахуй үйлчилгээ (цаг олгож үйлчлэх)

19.Чийрэгжүүлэх, бялдаржуулах болон алжаал тайлах төв, саун, бассейн (хүчин чадлын 50%-иас хэтрүүлэхгүй, хүн хоорондын зай 2 метрээс доошгүй байх) 

20. Сүм хийдийн цугларалт, уншлага (суудлын 50%-иас хэтрүүлэхгүй, хүн хоорондын зай 2 метрээс доошгүй байх)

21. Зочид буудал, дэн буудал, амралтын газар (тусгаарлах байраар ашиглаж байгаагаас бусад)

22. Хотын доторх болон хот хоорондын зорчигч тээвэр (www.erdenet.mn цахим хуудсанд бүртгүүлж зөвшөөрөл авсан байх)-ийн үйлчилгээ (1 суудал алгасан 1 зорчигч суулгах)

23.Сонгуулийн бүх шатны үйл ажиллагаа

   Жич: - Хязгаарлах үйл ажиллагааны жагсаалтад ороогүй тохиолдолд зөвшөөрсөнд тооцно. 

     - Үйл ажиллагаа нь зөвшөөрөгдөж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажиллагсад нь дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байх

ХЯЗГААРЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

1. Олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан 

2. Спортын арга хэмжээ, уралдаан тэмцээн, аялал зугаалга (гэр бүлийн гишүүдийн хүрээнээс бусад), хурим найр

3. Диско баар, караоке

4. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар

5. Үзвэр үйлчилгээ, нийтийн бүжиг, соёл урлаг (цахимаар болон зайнаас зохион байгуулахаас бусад)

Мэдээллийн төв