514 PCR ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ 7 ЭЕРЭГ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

  Сүүлийн 24 цагийн хугацаанд 405 түргэвчилсэн, 514 PCR шинжилгээ хийснээс 7 эерэг тохиолдол батлагдаж аймгийн хэмжээнд коронавирусын халдвар авсан 565 тохиолдол боллоо. Батлагдсан долоон тохиолдлоос Хүрэнбулаг багт 4, Эрдэнэ багт 2, Булаг багт 1 иргэнээс илэрсэн байна.

  Батлагдсан нийт тохиолдлоос бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан 446 иргэн байгаа юм. БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 105 иргэнээс биеийн байдал нэн хүнд 1, хүнд 4, хүндэвтэр 22, хөнгөн 75 иргэн байна.

  Иргэдэд харьяа ӨЭМТ-р нь дамжуулан 10 цэгээр 1-р болон 2-р тунгийн вакцинжуулалтыг хийж дархлаажуулалтад хамруулж ажиллаж байна. 5-р  сарын 12-нд 571 иргэнд вакцинжуулалтын 1-р тун, 44 иргэнд 2-р тунг хийжээ. Ингэснээр аймгийн хэмжээнд 1-р тунд 52558 иргэн, 2-р тунд 18216 иргэн хамрагдаад байна.

Мэдээллийн төв