Сүүлийн 72 цагийн хугацаанд Орхон аймагт шинээр 66 тохиолдол бүртгэгдлээ

  Сүүлийн 72 цагийн хугацаанд Орхон аймагт шинээр 66 тохиолдол бүртгэгдэж нийт халдвар авсан хүний тоо 461 боллоо. Үүнээс хувийн хэвшлийн эмнэлэгтэй холбоотой 44 тохиолдол мөн ойрын хавьтлын 20 хүнээс халдвар илэрсэн бол зөөвөрлөгдсөн 1, сайн дурын шинжилгээ өгсөн 4 иргэн халдвартай нь тогтоогдсон байна. 

   Халдвар авч эдгэрсэн 361 хүн байгаа бол өнөөдрийн байдлаар БОЭТ-д 117 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэдийн 98 нь том хүн, 19 хүүхэд бөгөөд жирэмсэн 2 эх байна. 

     Хэвтэн эмчлүүлэгчдээс биеийн байдал хүнд 1 иргэн байгаа бөгөөд уушигны үрэвсэл, чихрийн шижин хавсарсан өвчлөлтэй ажээ. 

     Нийт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 2254, дам хавьтлын 2401 иргэнийг тандалтын судалгаагаар илрүүлсэн. Одоогийн байдлаар голомттой бүс нутгаас ирсэн 511, ойрын хавьтлын 377, дам хавьтлын 495 иргэн гэрийн ажиглалтад байна. 

Мэдээллийн төв